Categories
мэдээ соёл-урлаг

Ц.Бавуудорж: Өөрт заяасан жаахан авьяасаа амин зуулга эсвэл нэгээхэн насны зугаа төдий үрээд дуусгачихъя гэж боддоггүй

Ц.Бавуудорж зурган илэрцүүд1990-ээд оноос шүлэг бичихийн зэрэгцээ богино өгүүллэг, өгүүлсэн шүлэг гээд олон төрлийн жанраар оролдож уншигч түмэндээ үргэлж ухаарлыг өгөхийг хичээж явдаг зохиолч бол Ц.Бавуудорж юм. Тэрээр Монголын радиод ажиллаад өдгөө 20 жилтэйгээ золгожээ. Анх “Өнөөдөр” сонин, “Радио” хоёрт анкет бөглөж өгсөн гэнэ. Гэхдээ тэр үед радио нь илүү зохиолч ихтэй нэг л нөмөр дулаан санагдсан учир шууд л тийшээ оржээ.

Тэрбээр, “Радиогийн алтан микрофон гэдэг чинь уран бүтээлч улсад хүлэг сайн морь шиг л эд. Хангай, говь, тал нутгаар хэрэн явж хээрийн гал түлж сууж байж л монгол нутгаа мөн чанараар нь ойлгож мэдэрнэ шүү дээ” гэж хэлэх дуртай.

Өөрт заяагаад өгсөн жаахан авьяас билгийг амин зуулга эсвэл нэгээхэн насны зугаа төдий үрээд дуусгачихъя гэж хэн бодохов дээ. Монгол үндэстний оюун санааны санд борооны дуслын төдийд ч болов хувь нэмэр оруулах юмсан. Энэ зууны Монголчуудын ой санамжид дутаж байгаа галыг нь хэт цахиад ноцоогоод өгөх юмсан гэх мэтээр санаа сэтгэлээ бэлчээж, бас бодсоноо, олсноо урлаад буулгачих гэж хичээсэн иймэрхүү он цагийн хураангуй ард минь үлдэж гэж ярьсан юм.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *