Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Баасансүрэнгийн “Аврагчийн дүрээр ирсэн ОУВС ер нь яах гээд байна ?” нийтлэл хэвлэгдлээ

Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Даваа гараг бүрийн дугаарт нийтлэгддэг “Танайд өнжье” буланд залуу эрдэмтэн Д.Заяабаатарын гэрээр зочилжээ. Мөн нэгдүгээр нүүрээс, зургадугаар нүүрт УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийн “Үндсэн хуулийг өөрчилнө гэдэг УИХ-ын зальжин гишүүдийн хийдэг ажил биш” ярилцлага хэвлэгдлээ. Мөн УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва “Олон засаг огцрууллаа гээд онож байсан нь ховор” хэмээн ярьжээ.

Баримт үйлд явдлын долдугаар нүүрт Монгол Улсын төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатарын “Монголын төр хэлмэгдүүлэлтийн талаарх бодлогоо өөрчлөх цаг нь болсон” хэмээх ярилцлага нийтлэгдлээ.

Эдийн засгийн 11 дүгээр нүүрт Монголбанкны нөөцийн удирдлага санхүү,зах зээлийн газрын харьяа Эрдэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяагийн “Өнгөрсөн жил Монгол банкинд 18 тонн алт тушаагдсан, энэ жил 20 тонн хүрэх байх” хэмээн ярьжээ. 12, 13 дугаар нүүрт “Танайд өнжье”-гийн үргэлжлэл бий.

Ахмад сэтгүүлч С.Ерөөлсүрэнгийн “Зөвлөлийн Время гэж нэвтрүүлгээс “Цагийн хүрд”-ийн санааг авсан хэмээх ярилцлага 19 дүгээр нүүрт гарчээ.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрэнд нийтлэлч Ц.Баасансүрэнгийн “Аврагчийн дүрээр ирсэн ОУВС ер нь яах гээд байна ?” нийтлэл хэвлэгдлээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *