“Хувьсал” продакшны гүйцэтгэх продюсер, туслах найруулагч, зохиогч Анударьтай ярилцлаа.
-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Сайн байна уу? намайг Цоггэрэлийн Анударь гэдэг. 28 настай. Хувьсал продакшны гүйцэтгэх продюсер, туслах найруулагчаар ажиллаад 4 жил болох гэж байна. Хоббигоороо шүлэг, эшлэл, зохиол бичих дуртай. Та бүхний мэдэхээр “Догдолсон л юм чинь битгий харамс, Зүрхээ сонсдог тархи” номын зохиогч
-Хамгийн анх кинонд оролцсон мэдрэмж ямар байсан бэ?
-2022 онд “ Ноён эмэгтэй” кинонд туслах найруулагчаар ажилласан. Анх кинонд ажиллах мэдрэмж, одоо гурав дахь кинонд ажиллах мэдрэмж яг адилхан байгаа яагаад гэвэл анхны догдлолоо хадгалж үлдэхийг хичээдэг. Хувьсал продакшны 9 дахь уран бүтээл дээр ажиллаж байна. Дараа дараачийн кино дээр ч гэсэн анхны догдлол мэдрэмжээ хадгалж кино хийнэ.
– Ээжтэйгээ, гэр бүлийнхэнтэй нэг уран бүтээлд ажиллахын давуу талыг дурдвал?
– Зүгээр таньдаг хэн нэгэнтэй хамтарч ажиллах, гэр бүлийнхэнтэйгээ ажиллахын ялгаа нь илүү сайн ойлголцдог. Итгэлцлийн түвшин өндөр байдаг. Нэг нэгнийхээ юу хэлж байгааг, юу зорьж байгааг маш сайн мэдэрдэг. Хэзээ ч миний араар өөр зүйл ярихгүй. Нэг зүйл дээр чин зүрхнээсээ хамтарч чаддаг.
-Хэзээнээс шүлэг бичиж эхэлсэн бэ?
-Нэг дүгээр ангиасаа анх өгүүллэг бичиж эхэлсэн. Хоёр дугаар курсээсээ дөрвөн мөртөө хүмүүстэй хуваалцъя гэж бодоод нийтэлдэг болсон. Идэвхтэй бичээд 5 жил болж байна.
-Таны сүүлд гаргасан Зүрхээ сонсдог тархи хэн нэгэнд зориулагдсан уу?
– Тиймээ. Хэн нэгэнд зориулсан. Номын эзэн ч өөрт нь зориулагдсан ном гэдгийг сайн мэднэ.
-Хэдэн уран бүтээл продюсерласан бэ?
-Ноён эмэгтэй кинонд туслах продюсер, 8 сарын 23-нд гарах “Хувь заяа” кинонд ерөнхий продюсероор ажиллаж байгаа. Мөн дараа жилийн хавар гарах кинонд ерөнхий продюсер ажиллана.
О.Юмчинбадам
One reply on “Ц.Анударь: “Хувьсал” продакшны 9 дэх уран бүтээл дээр ажиллаж байна DNN.mn”
Дараа жилийн хавар гарах кино гэдэг нь “Thunder” ахын тоглож байгаа кино мөн юм болу?🤭