Монголын шилдэг тулаанчдын нэг “Spear” хочит Ц.Амарсанаа холимог тулааны дэлхийн шилдэг холбоо One Championship-д 3 дахь тулаанаа баасан гарагт хийж өрсөлдөгчөө ялав.
Түүний тулаан “ONE: FULL BLAST II” тэмцээний гол тулаануудын нэг байсан бөгөөд “Lightweight” жинд Америкийн Билл Вилхелмтэй гурван үеийн турш нийт 15 минут тулалдаж эцэст нь шүүгчдийн саналаар Ц.Амарсанаа One Championship холбооны 2 дахь ялалтаа авлаа.
“MGL-1 Lightweight Championship”-т 5:1 амжилттай байсан Ц.Амарсанаагийн хувьд 2019 оны хоёрдугаар сарын 16-нд One Championship-ийн эхний тулаанаа хийж ялсан. Харин 2019 оны арваннэгдүгээр сард тоглосон 2 дахь тулаандаа ялагдсанаас хойш цар тахлын улмаас албан ёсны тулаан хийгээгүй байсан юм.
Түүний энэ удаагийн өрсөлдөгч Билл Вилхелм 5:0 амжилттай нэг ч ялагдаагүй байсан. Харин One Championship-д хийсэн эхний тулаандаа ийнхүү ялагдал хүлээжээ.