Хошин
урлагийн “Шинэ үе” продакшны жүжигчин бүсгүйчүүд бие биенээ шалзалсан хэрэг өнгөрсөн
хавар гарсан билээ. Сайхан хүүхнүүдийн тоонд зүй ёсоор ордог жүжигчин Д.Оюунтуул,
Ц.Алдармаа нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Сонорхайрхан” зочид буудалд
бие биерүүгээ халуун ус цацаж гэмтэл учруулсан талаар мэдээлэл олны анхаарлыг татсан.
Энэ
хэрэгтэй аймгийн прокуророос биечлэн танилцаж хохирогч, холбогдогч нараас
Улаанбаатар хотод шалгуулна гэснийг үндэслэн Цагдаагийн газраас дээрх асуудлыг
шалгаагүй, гомдол мэдээлэлд аваагүй байсан зөрчлийг илрүүлж
эрүүгийн хэрэг үүсгүүлэн холбогдох ажиллагааг шуурхай шалгах үүрэг
өгч хяналт тавьж ажиллажээ. Ингээд өнгөрсөн зургаадугаар сарын 12-нд Улсын
Ерөнхий прокурорын газарт мөрдөн байцаалт явуулах болон хяналтын харьяалал
тогтоолгохоор хүргүүлсны дагуу хяналтын харъяалалыг дүүргийн I прокурорын
газарт тогтоож шүүхэд шилжүүлжээ. Прокуророос хэргийг хянаад Ц.Алдармааг
Эрүүгийн хулийн 99.1-д зааснаар бусдын биед гэмтэл учруулсан мөн хөдөлмөрийн
чадварыг түр хугацаагаар алдагдуулсан энэ гэмт хэргийг үйлдэхдээ Эрүүгийн
хуулийн 96.2.6 онц хэргий аргаар үйлдсэн гэж үзсэн байна.
Ц.Алдармаад
холбогдох хэргийг 30 хоногийн дотор Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд
хянан хэлэлцэх юм.