Бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэргээр анхан шатны шүүхээс долоон жилийн хорих ял сонссон “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гарчээ. Анхан шатны шүүхээс долоон жилийн хорих ял сонссон ч тэрээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Уг гомдлыг Нийслэлийн шүүх хэлэлцэж, гэмтлийн зэрэг тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм. Тэрээр хоёр сарын хугацаанд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад гарч байна.
Хэргийг сануулбал, “Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар нь Эрдэнэт хотод тоглолтоор явж байхдаа хоорондоо маргалдаж, улмаар бие бие рүүгээ халуун ус цацаж гэмтээсэн юм. Тэрээр өнөөдөр өөрийн фэйсбүүкдээ “Өнгөрсөн намтар нь цэвэр хүн хаана ч байхгүй, олон удаа ноороглуулж байж л сайн зохиол төрдөг..” хэмээн бичжээ.