Categories
мэдээ нийгэм

Ц.Адъяасүрэн: Манай улс хамгийн муу чанарын шатахуун хэрэглэж байна

Өнөөдөр Шинжлэх Ухааны Академид Агаарын чанар, эрүүл мэндийн нөлөөллийн нөхцөл байдал, цэвэр түлш-үр ашигтай түлш, автомашины хэрэглээний судалгааны урьдчилсан дүнтэй танилцах семинар зохион байгууллаа.

Энэ үеэр олон улсын туршлагаас суралцах, цаашид агаарын бохирдол, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээг дуусгах, агаарын бохирдол, хүн амын өвчлөл, нас баралтыг бууруулах талаар зөвлөмж боловсруулах чиглэлээр санал солилцсон юм.

Үүнд БОАЖЯ, ЭМЯ, Зам тээврийн яам, Эрчим хүчний яам, ДЭМБ, ЮНИСЕФ, МХЕГ, Агаарын бохирдлыг бууруулах газар, НЭМГ, ЭМХҮТ газар оролцов.

Агаарын бохирдлын асуудлыг өвөл болохоор л хөнддөг гэж ойлгодог. Учир нь гэр хороолын айлуудын нүүрсний утаа агаарыг маш ихээр бохирдуулдаг. Зун болохоор галлагааны улирал дуусч утаа харьцангүй гайгүй болдог.Тэгвэл агаарын бохирдлын асуудал ганцхан өвөл тулгардаг асуудал биш гэдгийг судлаачид онцолж байна. Агаарын бохирдлын асуудал жилийн дөрвөн улирлын асуудал болжээ. Автомашины утаа тэр дундаа дизель бензины хүхэрлэг хий агаарыг маш ихээр бохирдуулдаг ажээ. Автомашины утаанаас гарах хүхэр хүний эрүүл мэндэд маш сөрөг нөлөөтэй аж. Тэгвэл автомашины түлшний асуудлыг хэрхэн зохицуулж, ялгарах хорт хийг хэрхэн бууруулах талаар судалгааг хийсэн “Эко Ази” сургуулийн захирал Ц.Адъяасүрэнгээс тодрууллаа.

-Автомашины утаанаас ялгарах хорт хий ямар үр дагавартай вэ?

-Агаарын бохирдолд автомашинаас гарах утаа 20 хувийг эзэлж байна. Бидний хэрэглэж байгаа бензин хамгийн муу чанарын хүхэр ихээр ялгаруулдаг бензин юм. Euro2 гэсэн стандартын хүхэр ихээр ялгаруулдаг бензины нэг литрээс 2000 гр хүхэр ялгаруулдаг. Ялгарч байгаа хүхэр нь нам байрлалд байгаа хүүхдүүд, автобусны зогсоолын суудалд сууж байгаа хүний эрүүл мэндэд маш сөрөг нөлөө үзүүлдэг.

-Хорт хийн агууламжийг хэрхэн бууруулах вэ?

-Өвлийн улиралд агаарын бохирдлын 20 хувийг эзэлж байна. Зун агаарын бохирдлын80-90 хувийг автомашины бохирдол эзэлдэг. Ялгарч байгаа хүхэр хэмээх хий маш хортой. Манайх хоцрогдсон хамгийн муу бензин хэрэглэсээр байна. Хятад, орос зэрэг орнууд Евро5 гэсэн стандартын түлшийг 2014 оноос эхлэн хэрэглэсэн. Гэвч ОХУ манайд болон өөрийнхөө харъяанд байсан улсууд руугаа Евро2 стандартын түлшээ өгсөөр байгаа. Энэ нь эрүүл мэндэд сөрөг нөөлөөтэйгээс гадна, машины моторыг сүйтгэдэг. Өөрсдөө сайн чанарын бензинээ хэрэглэж байна.

-Сайн чанарын Евро4, Евро5 стандартын бензинийг монголд оруулах боломж бий юу?

-Евро4 стандартын дизель эсвэл бензиныг оруулж ирвэл ялгарах хүхэрийг агууламж 50 мл болж буурна. Дээд зэрэглэлийн сайн чанарын шатахууныг оруулж ирэх саналыг Сангийн яаманд тавьсан. Тодруулбал,Сайн чанарын шатахуун оруулж ирж байгаа комданиудын татварыг хөнгөлж, муу чанарыг буюу Euro2 стандартын хүхэр ихтэй түлш оруулж ирж байгаа комданиудын татварыг нэмэхсанал юм. Татвар өндөртэй болгосон ч гэсэн Euro2 стандартын бензиныг оруулбал бензиний үнэ нэмэгдэнэ. Үүнийг дагаад гурил, будаа гэх мэт өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгддэг. Тиймээс сангийн яам зөвшөөрөөгүй.

– Евро4, Евро5 стандартын бензин оруулж ирвэл татварыг нь бууруулна гэлээ. Иргэдэд түгээхдээ зах зээлд тохирсон боломжийн үнэтэй байх боломж бий юу. Хүмүүс чанартайг нь сонгох байх?

-Хэрвээ тэгвэл үнэ тэнцвэржээд худалдан авагчдад боломжийн үнээр зарагдах боломжтой. Үүнийг улс төрийн түвшинд сайн яригдаж байж шийдэгдэх асуудал. Одоогоор бид судалгааны үр дүнгийн явцаа танилцуулж байна гэсэн юм.

Цаг уур, орчин шинжилгээний газрын хэлтсийн дарга Ц.Батбаяраас агаарын чанарын судалгааны үйл явцын талаар тодруулав.

-Агаарын чанар, нөхцөл байдал ямар байна вэ?

– Агаарт байгаа агууламжинд бохирдуулагч хүчин зүйлүүд байсаар байгаа. Тиймээс бид агаар бохирдуулж байгаа агууламжийн тухай асуудлыг ярилцаж байна. Агаарын чанарын асуудал агаарийн мониторингийн судалгааг жилийн дөрвөн улиралд 24 цагийн турш цаг уурын эрдэм шинжилгээний газрын агаарын чанарын харуулуудаар байнгын хяналт шинжилгээ хийлгэдэг. Одоогоор шинжилгээ дүнд нүүрсний хэрэглээ эхлээгүй учир хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй чанарын стандартын хэмжээнд хэвийн гарсан. Удахгүй өвлийн улирал эхлэж агаарын температур буурахад энэ үзүүлэлт эсэрэгээрээ гарч ирнэ. Бохирдлыг эхэлж бууруулахын тулд Төр засаг, агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, хэрэгжүүлэх агентлагууд хамтран ажилласаар байна.

-Тулгамдаж байгаа хүчин зүйл юу байна вэ?

-Агаарын бохирдлын хяналт шинжилгээний мониторингийн сүлжээ гэж байдаг. Нийслэлд 15 харуулаар хяналт шинжилгээ хийж байна. Үүний 12 нь автомат станц буюу тасралтгүй хэмжинэ гэсэн үг. Үлдсэн гурав нь гар ажиллагаатай. Хот төлөвлөлтийнхөн хотоо тэлж цэгэн мониторингийн тоог олшруулах, эх үүсвэрийнхээ мэдээллэх орчинг бүрдүүлж өгөх нь чухал байна. Мэдээлэл дамжуулах автомат харуул800 саяас нэг тэрбум төгрөг бүхий өртөг өндөртэй. Үүнийг авахад эдийн засгийн хувьд хүндрэл үүсдэг.Одоо байгаа харуулуудаар хяналт шинжилгээний ажлыг гүйцэтгэх бүрэн боломжтой. Цаашдаа үүнийг өргөжүүлэх хэрэгтэй.

– Илтгэлд агаарын чанартхяналт шинжилгээ хийснээр хот төлөвлөлтийг хийж болно гэлээ. Бохирдлыг бууруулах гарц гаргалгаа нь юу вэ?

-Хот төлөвлөлт нийгмийн амьдралын гол орон зай. Нийгмийн амьдралын орон зай нь уурын зуухны утас, автозамын сүлжээ зэрэг зүйлсийг орон зайны хувьд хэдийн чинээ зөв төлөвлөж чадна төдий чинээ агаарын бохирдол үүсгэх хүчин зүйлсийн төвлөрөл сарнина. Тэгвэл агаарын бохирдлын хуримтлал үүсч хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэх боломжтой болно.Тиймээс агаарын хяналт шинжилгээний харуулын дүн мэдээнд анхаарал хандуулж, мэдээлэл авч хот төлөвлөлтөө зөв хийх юм бол ирээдүйд эрүүл мэндээ хамгаалахад онцгой үүрэг гүйцэтгэх боломж бүрдэнэ гэв.

Б.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *