Categories
мэдээ нийгэм

Тосонцэнгэлд тарваган тахлаар өвчилсөн хүний биеийн байдал хүнд байна

ЭМЯ-наас коронавирус цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

-БНСУ-д коронавирусийн халдвар авсан манай улсын найман иргэний биеийн байдал ямар байгаа вэ?

-БНСУ-д коронавирусийн халдвар авсан найман иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Биеийн байдал нь дунд зэрэг байна.

-Завхан аймгийн Тосонцэнгэл суманд тарваган тахлын халдвар авсан иргэний биеийн байдал ямар байгаа вэ?

-Завхан аймгийн Тосонцэнгэл суманд тарваган тахлын булчирхайн хэлбэрээр өвчилсөн хүний биеийн байдал хүндэрч, уушгины хэлбэрт шилжсэн. Тухайн иргэн нь сумын эмнэлгээр хоёр удаа үйлчлүүлсэн. Мэргэжлийн баг ажиллаж байгаа. Биеийн байдал нь маш хүнд байна. Тухайн иргэний нэгдүгээр хавьтал 25 хүн байгаа. Тэдгээр хүмүүст шинжилгээ хийхэд сөрөг гарсан

.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *