Categories
мэдээ нийгэм цаг-үе

ТОПИК-ийн шалгалтыг аравдугаар сард зохион байгуулахаар төлөвлөжээ

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг энэ оны наймдугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасан.

Уг шийдвэртэй холбоотойгоор солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бүртгүүлсэн иргэдийн шалгалтын тов тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон талаар өчигдөр мэдээлсэн. Тэгвэл солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг 10 дугаар сард зохион байгуулахаар болсон талаар БШУ-ны яамнаас мэдээллээ.

Тодруулбал, Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт /ТОПИК/-тай холбоотой мэдээллийг албан бичгээр ирүүлсэн байна. Боловсрол, шинжлэх ухааны яам Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын ТОПИК Шалгалтын хороотой гурвалсан уулзалтыг зохион байгуулжээ.

Улмаар ТОПИК шалгалтыг зохион байгуулдаг Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон Улсын Боловсролын хүрээлэнгээс улс орон даяар 78 дугаар шалгалтыг 2021 оны 10 дугаар сарын 17-нд авахаар төлөвлөсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *