Тоосны харшлын анхны шинж тэмдгийг ханиадтай андуурч буруу эм хэрэглэх тохиолдол их байна. Үүнээс болж эмийн хордлого болох тохиолдол ч бий гэж эмч нар санууллаа. Одоо шарилжны харшлын ид үе болж байна. Тодруулбал, долоодугаар сарын сүүлээс есдүгээр сарын дунд хүртэл шарилж тоосоо гөвдөг.
Харшилтай иргэдийн 70 хувь нь ургамлын тоосны харшилтай байдаг байна. Энэ тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа юм. Шарилж тоосоо гөвөх үеэр дархлаагаа дэмжих нь харшлаас сэргийлэх нэг арга болдог. Түүнчлэн өглөө дөрвөн цагаас өглөөний 11, орой 17-20 цагт шарилж тоосоо гөвөх идэвхтэй үе байдаг байна. Иймд энэ үеэр салхивчаа онгойлгохгүй байхыг Улсын Нэгдсэн Төв эмнэлгийн, Харшлын тасгийн их эмч н.Рэгзэдмаа ингэж зөвлөлөө.