Categories
мэдээ нийгэм

Тоон системд шилжиж эхэллээ

Телевизийн нэвтрүүлгийг тоон системд
шилжүүлэх ажил энэ сараас эхэлж байна. Албаныхны мэдээлж буйгаар тоон системд
бүс нутгаараа ээлж дараалан шилжих юм байна. Тухайлбал энэ сард Говьсүмбэр,
Өмнөговь, Дорноговь, Баянхонгор аймгууд тоон системд шилжих бол ирэх сард
Хэнтий, Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай, Дорнод, Сүхбаатар аймгийг шилжүүлэх юм.
Харин үлдсэн аймгуудыг 9-10 дугаар сарын хооронд шилжүүлэх төлөвлөгөө гарсан
гэнэ. Тоон системийн дахин дамжуулах станц зэргийг бүх аймаг, суманд
суурилуулжээ. Харин аналоги телевизор үздэг иргэдийн зүгээс тоон системд
хувиргагч төхөөрөмжийг худалдаж авах шаардлагатай аж. Одоогийн байдлаар зөвхөн
“Дидиш”, “Юнивишн”, “Сансар” кабелийг ашигладаг айлын зурагт тоон системд
шилжиж байна. Гэхдээ Сансар кабелийн 8000 төгрөгийн суурь хураамжтай төрлийг
ашигладаг иргэд хараахан шилжээгүй. Мөн сэрээн антеннаар зурагтаа үздэг бол
тоон системд шилжээгүй гэсэн үг. Тиймээс эдгээр иргэд тоон системд хувиргагч
төхөөрөмж авна. Нийслэлчүүдийн хувьд хувиргагч төхөөрөмжийг Радио телевизийн
сүлжээ УТҮГ-ын салбарууд, Нарантуул зах, Баянгол барилгын материалын дэлгүүр,
Драгон төвүүдээс худалдан авах боломжтой бол орон нутгийн иргэд тухайн
аймгийнхаа Радио телевизийн сүлжээ УТҮГ-аас авах гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *