Categories
мэдээ нийгэм

Тоньюкукийн гэрэлт хөшөөнд археологийн малтлага хийнэ

Монгол, Туркийн эрдэмтэд Тоньюкукийн гэрэлт хөшөөнд археологийн малтлага, судалгааны ажил хийхээр боллоо. ШУА, Түүх, археологийн хүрээлэн, БНТУ-ын ТИКА байгууллагатай хамтран Монгол Улсын нутагт буй Эртний Түрэгийн үеийн дурсгалуудыг судлах, хадгалж хамгаалах төслүүдийг 1997 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, МУИС-ийн судлаач, багш нар БНТУ-ын эрдэмтэдтэй хамтран Эртний Түрэгийн мэргэн сайд Тоньюкукт зориулсан гэрэлт хөшөө бүхий тахилын цогцолборт археологийн малтлага судалгааны ажлыг өнөөдөр эхлүүлж байна. Малтлага ирэх наймдугаар сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Хоёр орны хамтарсан судалгааны анги Тоньюкукийн цогцолборыг малтан судалснаар уг дурсгалын өнөөгийн байгаа байдлыг шинжлэх ухааны аргазүйн дагуу баримтжуулан бүтэц, зохион байгуулалтыг нь тодруулж сэргээн засварлах, хадгалж хамгаалах ажлын бэлтгэлийг хангах юм. Археологийн судалгааны нээлтийн ажиллагаа 6 сарын 20- ны өдрийн 15:00 цагт Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Тоньюкукийн цогцолборт болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *