Улаанбаатар хотод:
– 2-9 насны цэцэрлэг, сургуулийн хүүхэд тухайн цэцэрлэг, сургуулийн дархлаажуулалтын түр цэгт
– 6 сартайгаас 9 насны цэцэрлэг, сургуульд хамрагдаагүй хүүхэд, 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн харьяа эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетад
Аймгийн төвд:
– 2-5 насны цэцэрлэгийн хүүхэд тухайн цэцэрлэгийн дархлаажуулалтын түр цэгт
– 2-5 насны цэцэрлэгт хамрагдаагүй хүүхэд, 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн харьяа эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетад
Дархлаажуулалт хийгдэх хугацаа: 2020 оны 10-р сарын 1-нээс 10-ны өдөр
Вакциныг хийхээс өмнө эцэг эх, асран хамгаалагч нарт урьдчилан мэдээлэл өгч, зөвшөөрөл авсаны дараа хүүхдэд хийнэ.
Вакцин хийлгэхийн өмнө юу анхаарах вэ?
– Эмчийн үзлэгт орох
– Сайтар унтаж амрах
– Дулаан хувцаслах
– Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх
Вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ?
– Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх
– Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх
– Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх
Вакцины эсрэг заалт:
– Вакцинд хэт мэдрэг хүн
– Өндөг, тахианы гаралтай бүтээгдэхүүнүүд харшилтай хүн
– Сүүлийн 6 сарын дотор таталт, саажилтын хам шинж өгч байсан хүн
– Мэдрэлийн үрэвслийн хам шинжийн үед
– Дархлал дутмагшилтай хүн
– Гормон эмчилгээ болон дархлаа дарангуйлах, дархлаа сэргээх эмчилгээ хийлгэж байгаа хүн
– Хавдарын эмчилгээний цитостатик эм хэрэглэж байгаа хүн