Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчний мэдээ

2015 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 10 цагийн байдлаар

МОНГОЛ УЛСАД:

Томуу, томуу төст өвчний мэдээ

2014 оны 12 дугаар сарын 30-наас 1 дүгээр сарын 4-ний өдрийг дуусталх хугацаанд улсын хэмжээнд 58.926 хүн амбулаториор үйлчлүүлсний 7.196 (12.2%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна. Энэ нь өмнөх 7 хоногоос 2.8%, өнгөрсөн оны мөн үеэс 4.1%-иар их, 10.000 хүн амд 26.1 тохиолдол бүртгэгдэн өмнөх 7 хоногоос 16.4, өмнөх оны мөн үеэс 7.6 тохиолдлоор бага байна. Улаанбаатар хотын хэмжээнд 26.767 хүн амбулаториор үйлчлүүлсний 3.432 (12.8%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ.

Эх сурвалж: ХӨСҮТ

ДЭЛХИЙ ДАХИНД

2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн байдлаар дэлхийн 10 улсад (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи) Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, 20813 хүн өвчилж, 8284(39%)нас барсан байна.12 дугаар сарын 31-нээс хойш 541 шинэ тохиолдол, нас баралт 330 хүнээр нэмэгджээ. 838 эрүүл мэндийн ажилтан өвчилсөний 495(59%) нь нас барсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *