Шадар сайд болон Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар “Таван толгой түлш” ХК-ийн Толгойтын үйлдвэрийг Налайх руу нүүлгэж, энэ хэсэгт зөвхөн түлш нөөцөлнө гэдгийг хэллээ.
Шадар сайд С.Амарсайхан Таван толгой түлшний үйлдвэрт өнөөдөр ажиллаж тухайн хэсгийн орчны бохирдлыг бууруулахад онцгой анхаарч ажиллах үүрэг өглөө. Тэрээр “Толгойт дахь сайжруулсан түлшний тус үйлдвэрийг зүүн бүс буюу Налайх руу нүүлгэх үйл явцыг эрчимжүүлэх хэрэгтэй. Үйлдвэрээс гарч буй тоосжилтыг хамгийн боломжтой хувилбараар багасгахад анхаарч, энэ хэсгийг үйлдвэрлэсэн түлш ачиж буулгах, нөөцлөх цэг болгох хэрэгтэй” гэлээ.