Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Толбо нуурын эрэгт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг 14 аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд байгаль хамгаалагчийн хариуцлага, байгаль орчны аюулгүй байдал эрүүл ахуй, бохирдолтоос хэрхэн хамгаалах зэрэг сэдвүүдээр сургалт явуулснаас гадна шалгалт хийсэн байна.
Толбо нуурын эрэг дагуу үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн завь ашиглалт, авран хамгаалагч болон усан замын тээврийн тухай хуулийн хэрэгжилтэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, зөрчил бүхэнд нь заавар зөвлөгөө өгч засч залруулжээ. Мөн “Толбо тур” ХХК-ийн эзэмшлийн хоёр ширхэг моторт завийг түр хугацаагаар лацдаж, холбогдох албан тушаалтанд зөрчлийг арилгах албан шаардлага өглөө гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.