Categories
мэдээ нийгэм

Токиод тэнгэр баганадсан модон барилга барихаар төлөвлөж байна

jp

Японы “Сумитомо Форестри” компани 2041 он гэхэд дэлхийд хамгийн өндөр буюу тэнгэр баганадсан модон барилга барихаар төлөвлөж байгаа ажээ. Энэхүү барилгыг тус компани үүсэн байгуулагдсаныхаа 350 жилийн ойг тэмдэглэх хүрээнд барьж байгуулахаар болсон талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.

Компанийн мэдэгдэж буйгаар, нийт 70 давхар байх тус барилгад 180 мянган шоо метр мод ашиглах аж. Барилгын хийцийн 10 хувь нь ган байх бөгөөд зөвхөн Японы мод сонгох юм байна. Нийт 8000 орчим өрөөтэй тус барилгын эргэн тойрон цэцэрлэгт хүрээлэн болон ногооны талбай байх аж. Тэнгэр баганадсан энэхүү барилга нь мөн дэлгүүр, зочид буудал зэрэг үйлчилгээний газруудтай байх юм байна.

Барилга барих нийт өртөг 5.9 тэрбум ам.доллар буюу 600 тэрбум йен бөгөөд энэ нь тэнгэр баганадсан энгийн барилгын өртгөөс хоёр дахин их ажээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн том модон барилга Ванкуверт байдаг 53 метр өндөр оюутны байр юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *