Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 11:09 цагт “Буянт-Ухаа“ олон улсын нисэх буудлаас хөөрлөө. Нийт 261 иргэн эх орондоо ирэх бөгөөд иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Сод Эра” эмнэлэг, “Баянбайгаль” амралтын, “Амар” зочип буудалд 21 хоног тусгаарлана. Тусгай үүргийн онгоц 22:45 цагт газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.