Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд буюу 50 кг-д зодоглосон Ц.Намуунцэцэг дагах барилдаанд Эквадорын залуу бөх Люсиа Иепстай хүч сорино. Хэрэв түүнийг хожвол хүрэл медалийн төлөө дэлхийн хошой аварга, олимпын хоёр мөнгө, нэг хүрэл медальт Азербайжаны Мария Стадниктай барилдах юм.
Харин эрэгтэйчүүдийн 65 кг-д зодоглож буй Т.Тулга мөн дагах барилдаанд Унгарын нэр дээр барилдаж буй орос бөх Исмаиль Мусукаевтай халз тулна. Түүний өрсөлдөгч 2019 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн аж. Хэрэв Исмаиль Мусукаевыг хожвол хүрэл медалийн төлөө ДАШТ-ий алт, мөнгөн медальт Оросын Гажимурад Рашидовтой өрсөлдөнө. Т.Тулга медальд хүрэхийн тулд хоёр орос бөхийг ялах хэрэгтэй.
Сонирхуулахад, Монголын хоёр бөхийн эхний барилдаан Токиогийн цагаар 18:45 цагт А, Б дэвжээнд зэрэг эхэлнэ.