“Токио-2020” олимпийг зохион байгуулагчдын өвөрмөц санаа морин спортын оролцогчдыг мухардалд оруулаад байна.
Associated Press агентлагийн мэдээлснээр, хэд хэдэн унаач саадын тулгуур болсон сумочийн баримлаас морьд үргэж, арайхийн айдсаа давж, харайж байна гэж гомдложээ.
Хэд хэдэн морь саадыг давахдаа сүмочийн баримлаас айсан гэнэ. Тамирчид морьдоо тайвшруулахыг хичээж байсан. Сумочийг ийм ойроос харахдаа тэд цочдог гэж Францын унаач Пенелопа Лепревос ярьсан байна.
Баримал яг л жинхэнэ юм шиг. Морьдод саадыг давах үед өөртэй нь “барилдах” гэж буй дүртэй сүмоч таалагдахгүй байгаа нь лавтай гэж унаач Тедди Флок мөн тодруулсан байна.
Морин спортын тэмцээний дэвжээнд япончууд жижиг ордон, гейша, бөмбөр гээд төрөл бүрийн гоёмсог саад байгуулжээ. Гэхдээ тэдний дундаас сумочийн баримал нүдэнд онцгой тусаж байгаа аж. Энэ баримлаас болж зарим тамирчид шаардлагатай оноо авч чадаагүй байж магадгүй гэж тус агентлаг онцолжээ.