Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Э.Бэхбаяр шөвгийн наймд үлдлээ

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн -57 кг жинд зодоглосон Э.Бэхбаяр эхний шатанд 2019 оны Европын аварга Арменийн Арсен Харутюнианыг 1-6 харьцаагаар ялснаар шөвгийн наймд шалгарлаа.

Арменийн бөх эхний үед торгуулийн 30 секунддээ хөл авч түлхэж гарган 1 оноо авсан ч Э.Бэхбаяр давхар хамж ард нь гараад 2 оноо авснаар эхний үе өндөрлөсөн.

Харин хоёрдугаар үе эхлээд удалгүй Э.Бэхбаяр хоёр ч удаа хөл авч түлхэж гаргаад оноогоо хоёроор нэмсэн бөгөөд Арсен идэвх алдсанаар нэг торгууллаа.

Улмаар барилдаан Э.Бэхбаярын хяналтад орж дахин ард нь гарч 2 оноо авснаар 1-6 харьцаагаар хожлоо.

Тэрээр шөвгийн наймд 2019 оны Азийн аварга Ираны Реза Атринагарчитай өнөөдөр 11:40 цагаас барилдана.

Э.Бэхбаяр нь 2015, 2017 оны дэлхийн аваргын хошой хүрэл, 2018 оны Азийн наадмын алтан медальтай бөгөөд Риогийн олимпод 14-р байр эзэлж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *