Буудлагын 10 метрийн хийн гар бууны холимог багийн төрлийн урьдчилсан шатанд манай улсаас Ц.Анударь, Э.Даваахүү нар цэц сорилоо.
Тус төрөлд нийт 20 улсын баг тамирчид оролцсоноос манай баг тамирчид 571 оноогоор 13 дугаар байр эзэлж тэмцээнээ дуусгалаа. Холимог багийн төрлийн хамгийн өндөр оноо авсан найман баг финалд шалгарсан бөгөөд финалын тоглолт 10:00 цагаас эхэлнэ.
Хоёр тамирчин тус бүр 30 сум тавьж Ц.Анударь 278, Э.Даваахүү 293 оноо авчээ. Харин эхний шатанд тэргүүлсэн Энэтхэгийн баг тамирчид 582 оноо авсан байна.