Categories
мэдээ спорт цаг-үе

ТОКИО-2020: Б.Хонгорзул ялагдаж, V байр эзэллээ

Б.Хонгорзул хүрэл медалийн төлөө Риогийн олимпийн аварга, дэлхийн хошой аварга АНУ-ын Хелен Луйз Марулист – харьцаагаар ялагдсанаар тавдугаар байр эзэллээ.

Эхний үед Хелен хоёр удаа манай тамирчны ард нь гарч 4 оноо авснаар үе дуусав. Харин хоёрдугаар үед АНУ-ын тамирчин торгуулийн 1 оноо алдаж дахин ард нь гарсан ба улмаар 11-0 харьцаагаар АНУ-ын тамирчин яллаа.

Анхны олимпдоо оролцсон 20 настай Б.Хонгорзул эхний шатандаа Европын аваргын хүрэл медальт Францын Матилд Ривиерийг ялсан.

Харин шөвгийн наймд Риогийн олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга Японы Рисако Кавайд 7-0 харьцаагаар ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *