Улсын онцгой комисс (УОК)-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү цахим хуудсаараа дамжуулан “Ковид-19” халдварын талаар мэдээллийг өглөө.
Тэрбээр “Хөл хорио тогтоовол аюултай, тогтоохгүй бол аюулгүй гэсэн үг биш. Тохиолдлын тоо буурч байгаа хэдий ч эрсдэл маш өндөр хэвээр байна.
2021 оны долоодугаар сарын 3-9-ний өдрүүдэд нийт 13,022 ойрын хавьтал тогтоогдсон.
Үүнээс,
- 9,662 (74.2%) гэр бүлийн
- 385 (3.0%) төрөл садан
- 124 (1.0%) албан байгууллагын
- 46 (0.4%) найз, нөхөд
- 49 (0.4%) нэг байр, хашааны
- 3 (0.0%) арга хэмжээ, цуглаанд хамт оролцсон
- 25 (0.2%) бусад гэсэн бүлэгт ангилагдах хавьтал байна.
Мөн халдварын холбоо хамаарлын мэдээлэл тодорхойгүй 2,728 ойрын хавьтал байна.
Ойрын хавьтлаас халдвар эерэг гарах хувь гэр бүл (15.9%), албан байгууллага (10.5%), төрөл садан (7.8%)-гийн хавьтлуудын дунд өндөр байна” гэсэн тоон мэдээллийг өглөө.