Categories
мэдээ нийгэм

Тохижилт, гэрэлтүүлгийн 16 төсөл гүйцэтгэжээ

Image result for Баянзүрх гэрэлтүүлэг

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд өнгөрсөн онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар тохижилт, гэрэлтүүлгийн нийт 16 төсөл гүйцэтгэжээ.

Гэмт хэрэг, зөрчил ихээр гардаг гэр хорооллын 14 байршилд 438 ширхэг гэрэлтүүлэг хийсэн бол долоон байршлийн 8.000 мкв талбайд тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийжээ.

Дүүргийн Төлөвлөлт гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсээс дүүргийн 2019 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийх төсөл арга хэмжээг төлөвлөжээ. Ингэхдээ 28 хорооны 94.971 өрхөд саналын хуудас хүргүүлсэн байна. Санал асуулгад иргэд 79,4 хувьтай хамрагдаж, тэдний саналд үндэслэн тохижилтын 14 ажил хийх бол гэрэлтүүлгийн 26 байршилд зураг төсвийн ажил хийлгэхээр төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *