Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Тогтвортой хөгжлийн зорилго” нээлттэй өдөрлөг зохион байгуулав DNN.mn

ГХЯ, ЭЗХЯ, Нийслэлийн ЗДТГ, МҮХАҮТ, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газраас хамтран “Тогтвортой хөгжлийн зорилго” нээлттэй өдөрлөгийг 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулав.

Нээлттэй өдөрлөгт 120 гаруй иргэн, байгууллага оролцож, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, тогтвортой хөгжлийн 17 зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, ололт амжилт, шинэлэг санаачилгуудаа танилцууллаа.

Арга хэмжээний нээлтэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Ариунзаяа, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч O.Амартүвшин, НҮБ-ын Суурин зохицуулагч Т.Мишра нар оролцож, үг хэлэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ Монгол Улс “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг үндэсний хөгжлийн бодлоготойгоо нягт уялдуулан хэрэгжүүлж буйг онцолж, тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад бүх талын оролцоо, түншлэл, бүтээлч ажиллагаа чухал болохыг тэмдэглэв.

Гадаад харилцааны яам нээлттэй өдөрлөгийн үеэр хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа болон технологийн дэвшлийг ашиглан төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх цахим нотариат, цахим архивын үйлчилгээг танилцууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

“Тогтвортой хөгжлийн зорилго” нээлттэй өдөрлөг зохион байгуулна DNN.mn

“Алсын хараа 2050” болон Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд хүн бүрийн оролцоо чухал. Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд иргэд, байгууллагуудын оролцоо, түншлэлийг дэмжихэд чиглэсэн “Тогтвортой хөгжлийн зорилгын нээлттэй өдөрлөг”-ийг ирэх есдүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм.Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх, дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа, төсөл, санаачилга, сайн туршлагаа танилцуулах боломжийг олгож буй энэхүү нээлттэй өдөрлөгт дараах байгууллагуудыг өргөнөөр оролцохыг урьж байна. Үүнд:

Төрийн байгууллагууд;

Иргэний нийгмийн байгууллагууд; иргэдийн сайн дурын хөдөлгөөн

Хувийн хэвшлийн байгууллагууд;

Шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллагууд;

Их, дээд болон ерөнхий боловсролын сургуулиуд;

Олон улсын байгууллагууд;

Хүүхэд, залуучуудын төлөөллийн байгууллагууд;

Хэвлэл мэдээллийн байгууллагууд

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс авна уу.

Монгол хэлээр: https://bit.ly/3vVKUBr

Англи хэлээр: https://bit.ly/3zL7wFT

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *