Энэ сарын 9-ны өдөр тод манлай уяач Д.Даваахүү батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон мөртлөө баталгаат бус замаар зорчин Дорнод аймгийн Цагаан-Овоо сумаас отроор Батхаан багийн нутаг дэвсгэрт 2-3 малчин өрхөөр оржээ. Ингэхдээ “Хангарьд” дэлгүүр, авто засвар, шатахуун түгээх станц, үсчин зэрэг газруудаар үйлчлүүлжээ.
Тодманлай уяач Д.Даваахүүгээс яаралтай түргэвчилсэн оношлуулаар шинжилгээ авахад эерэг гарч, аймгийн эмнэлэг рүү тусгаарлалтад хүргүүлсэн байна. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын хэмжээнд хавьтлыг илрүүлэх ажил явагдаж, долоон хоногийн хугацаанд “тэг” зогсолт хийхээр болжээ.