Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төмөр замын гармын гэрлэн дохиог зөрчиж, сэлгээний галт тэрэгтэй мөргөлджээ DNN.mn

Дунд голын гарам дээр сэлгээний галт тэрэг суудлын машин мөргөлдсөн осол өчигдөр гарчээ.

Цагдаагийн байгууллагад өчигдөр/2024.04.04/ 16 цаг 31 минутад “Улаанбаатар төмөр замын дунд голын гарам дээр сэлгээний галт тэрэг явах үед суудлын автомашинтай мөргөлдсөн” гэх дуудлага, мэдээлэл ирүүлснийг шалгахад иргэн Э нь тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо төмөр замын гармын гэрлэн дохиог зөрчиж, сэлгээний галт тэрэгтэй мөргөлдсөн нөхцөл байдал тогтоогджээ.

Иймд жолооч нар төмөр замын гарамд ойртон ирсэн бол хурдаа хасах, зайлшгүй тохиолдолд гармын өмнө зогсож, аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлан, гэрэл болон дуут дохио (хонх), тэмдэг, тэмдэглэлийн заалт, хаалтын байрлал, гармын жижүүрийн заалтыг удирдлага болгож, аюулгүй байдлаа хангахыг зөвлөв. Түүнчлэн төмөр замын гармаар нэвтэрч, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

One reply on “Төмөр замын гармын гэрлэн дохиог зөрчиж, сэлгээний галт тэрэгтэй мөргөлджээ DNN.mn”

Ямар т1 болхоороо ингэж явж байдаг байнаа. Ийм хүмүүст жолооны үнэмлэх олгож болохгүй шүү дээ . Яав ч эрүүл сэтгэхүй биш!! Шүргэлцэж цагдаа дээр очоод гарын үсэгээ зурж чадахгүй хүн бсан даа!!!! Тийм хүн зам дээр явж л байдаг . Яаж шалгалт өгч юу уншиж сурсан байх уу??? Энэ хүн тэдний л 1 бх. Хүнд Гай чирээд 🤮🤮

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *