Өмнөд Солонгост дэгдээд буй “MERS” буюу титэм вирусын халдвар авсан тохиолдол ойрын өдрүүдэд нэмж бүртгэгдээгүй юм байна. Вирусын гаралтай уг өвчнөөр нас барагсдын тоо 35 хэвээр, вирусын тархалт намжсан гэж тус улсын эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ. БНСУ-ын Засгийн газраас халдварыг цаашид нэмэгдүүлэхгүй байх талаар олон талт арга хэмжээг авч байгаа аж.