Categories
мэдээ нийгэм

“TIME TOWER” хотхоны харуулыг зодсон З.Батжаргалыг 100 мянган төгрөгөөр торгож, хэргийг хаажээ

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэсвгэрт байрлах, “TIME TOWER” хотхонд оршин суух хаягтай, 26 настай З.Батжаргал гэгч нь бүх нийтийн бэлэн байдлын дэглэм зарласан цаг үед архидан согтуурч, зүй ёсны шаардлага тавьсан харуулыг зэрлэгээр зодсон хэрэг гарсан.

Харин тухайн хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаад З.Батжаргалыг “Бусдын биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон” гэм буруутай хэмээн тооцож, 100,000 төгрөгөөр торгож, хэргийг хаажээ.

Тус хотхоны харуул М бусдын халдлагад өртсөнийхөө дараа “Хүзүү нуруугаар хөшиж өвдөх зовууртай” байна гэсэн бөгөөд улмаар шүүх эмнэлгээр явж гэмтлийн зэргээ тогтоолгох үзлэгт хамрагдаж байсан. Гэвч ШШҮХ-ийн шинжээч уг асуудлыг гэмтлийн зэрэг хэмээн үзээгүй учраас харуул М эрүүл мэндэд учруулсан хохирлоо З.Батжаргалаас гаргуулах ямар ч боломжгүйд хүрч хэрэг хаагджээ. Албан үүргээ биелүүлж явсан харуул М-ийг зэрлэгээр зодсон мөртлөө З.Батжаргалын зүгээс түүнээс уучлалт гуйгаагүй байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *