Хятадын алдартай богино хэмжээний видео апп болох TikTok баасан гарагт гаргасан мэдэгдэлдээ зохисгүй агуулгыг сурталчлахыг хязгаарлах зорилгоор зургаан төрлийн контентыг хориглохоо мэдэгдлээ. Үүн дотор хөрөнгө, баялгаа ил гаргахыг хориглохоор болсон бөгөөд мөнгийг шүтэх үзлыг түгээх, тансаг хэрэглээний бараатай холбоотой дүрс бичлэгт насанд хүрээгүй хүүхдүүдийг ашиглах, “нийгмийн байдлаа зохисгүй байдлаар харуулах”, “ядуусыг шоолох” зэрэг агуулгууд багтжээ.
Бүтээгдэхүүн сурталчлах, хэрэглэгчдийг залилан мэхэлсэн шинжтэй зохиомол зүйл нийтлэх, сурталчлахыг мөн хориглосон байна.
Уг хоригийн зорилго нь хэмнэлттэй зарцуулалт, амьдралын зөв хэв маягийг сурталчлах, мөн платформ дээр эерэг хандлагыг бий болгоход оршино гээд “Эд баялгаа гайхуулах нь нийгэм дэх уур амьсгал болон насанд хүрээгүй хүүхдүүдийн оюун санаанд онцгой хор хөнөөлтэй” гэж уг платформын төлөөлөгч мэдэгдэлдээ дурьджээ.