Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

​“The Hu” хамтлаг онлайн тоглолт хийнэ

“The Hu” хамтлаг энэ сарын 23-нд “White Rock Center”-т онлайн тоглолтоо хийхээр болжээ. Тоглолтыг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр 23-ны 22 цагаас шууд дамжуулах юм.

“The Hu” хамтлаг нь хөөмэй, хархираа зэрэг монголчуудын хийдэг хоолойн өвөрмөц техникүүд болоод морин хуур, товшуур, цуур зэрэг уламжлалт хөгжмийн зэмсгийн дуугаралтыг орчин цагийн рок хөгжмийн элементүүдтэй хавсарган уран бүтээлээ туурвидаг. Тэд “Хүннү рок” урсгалыг дэлхийн тавцанд танилцуулаад байгаа юм. Тоглолтын үеэр цугларсан хандивыг “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд зориулж Улсын онцгой комисст хандивлах аж.

Онлайн тоглолт хоёр цагийн туршид үргэлжлэх бөгөөд ивээн тэтгэгчээр Мобиком Корпораци, ХААН банк ажиллаж байна.

Б. МӨНХДУЛАМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *