Categories
мэдээ нийгэм

Тэтгэврийн зээлгүй ахмадуудад Ерөнхийлөгчөөс 3 сая төгрөг олгохыг хүслээ

Ахмадууд Зээлгүй иргэдийн эрх ашгийг хамгаалсан түр хороо байгуулжээ. Түр хорооны гишүүд сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийлээ. Ахмадууд Зээлгүй иргэдийн эрх ашгийг хамгаалсан түр хорооны Ерөнхий зохицуулагч Ц.Эрдэнэбаатар:

-Иргэдийн тэтгэврийн зээлийн 6 сая хүртэл төгрөгийг төрөөс тэглэх хуулийг УИХ баталсан. Энэ нь Үндсэн хуульд заасан эрх тэгш байдлыг зөрчиж, зээлгүй ахмадуудын эрх ашгийг зөрчиж байна. Бид эрх ашгаа хамгаалах түр хороо байгуулан, эрх ашгаа хамгаалах үйл ажиллагаа явуулж байна. Зээл аваагүй өрх толгойлсон 20 мянган эмэгтэй байна. Ерөнхийлөгчид бид санал хүргүүлж байна. Ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа төрөөс төлөх саналыг Ерөнхийлөгч гаргаж, УИХ буруу тогтоол гаргалаа. Байгалийн баялгийн хишгийг тэгш хүртээж, зээл аваагүй 200 мянга орчим ахмадуудад Сар шинийн өмнө гурван сая төгрөгийг олгохыг хүсье. Бага тэтгэвэр авдаг ахмадууд зээл авах боломж муу, хамтран зээлдэгчтэй байдаг, хүү өндөр зэрэг банкны дарамт их бадйаг. Тиймээс УИХ-ын тогтоолд хориг тавьж, зээл аваагүй ахмадуудад 3 сая төгрөгийг Сар шинийн өмнө бэлнээр өгч, нийгмийн хамгаалал, аж амьдралыг дэмжих нь чухал байна. Зээл аваагүй ахмадуудад 3 сая төгрөг өгөх нь дотоодын эдийн засагт доргилт үүсэхгүй, харин ч эерэг нөлөөтэй байх юм хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Зээл аваагүй иргэдийг яагаад хохирогч гэж үзэж байна вэ?

-Зээл аваагүй иргэд тэтгэврийнхээ 70 орчим хувийг эрүүл мэнддээ зарцуулдаг. Гэтэл иргэдийн тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэлээ. Харин зээл аваагүй иргэд хохироод үлдэж байна.

-Бэлэн мөнгө олгосноор эдийн засагт хүндрэл үүсэхгүй юу?

-Ахмадуудад 3 сая төгрөгийг цагаан сарын өмнө олгосноор эдийн засагт хүндрэл үүсэхгүй. Бид ямар нэг улс төрийн зорилгогүй. Өөрсдийн эрх ашгийн төлөө явж байгаа. Бид энэ саналаа Ерөнхийлөгч болон УИХ-ын дарга, гишүүдэд хүргүүлж, яаралтай горимоор хэлэлцүүлэхийг хүсч байгаа юм. Зээл аваагүй иргэд амжиргааны баталгаажих түвшингээс доогуур байгаа юм. Засгийн газар тооцоо судалгаагүй, яаран тогтоол гаргасанд ахмадууд бид гомдолтой байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *