Categories
мэдээ нийгэм

Тэтгэврийг 120 мянган төгрөгөөр нэмэх хуулийн төсөл өргөн барив

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр /2021.12.21/ өргөн барьжээ.

Эл хуулийн төсөл нь дараалсан таван жилийн цалингийн дунджаар тэтгэврийг дахин тогтоох зорилготой. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 317 мянга орчим өндөр настан тэтгэвэр авч байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнгөрсөн Пүрэв гаригийн чуулганы үеэр “Ахмадуудын 60-70 хувь нь 300-400 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Улсад 30-40 жил өндөр хувиар нийгмийн даатгал төлчхөөд, маш бага хэмжээний тэтгэвэр авч байна. Миний бие тэтгэврийг долоон жил биш, таван жилээр тогтоолгох тухай хуулийн төслийг, 2018 оноос хойш долоон жилээр тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийг таван жилээр нөхөн бодох хуулийн төслийг өргөн барьсан. Энэхүү хууль батлагдсанаар тэтгэвэр дээр дунджаар 120 мянган төгрөг нэмэгдэнэ” хэмээн мэдэгдэж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *