Нийгмийн даатгалын ерөнхий газраас тэтгэвэр авагчдад хандаж дараах мэдээллийг гаргажээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр нь санхүүжилт дуусах, авч амжихгүй байх зэрэг эрсдэлгүй, сар бүрийн ажлын эхний өдөр тэтгэвэр авагчийн үйлчлүүлдэг банкны харилцах дансанд шилждэг.
Иймээс дэлхий дахинд тархаад буй халдварт өвчин коронавирусээс сэргийлэх үүднээс тэтгэвэр авагчид, ахмадууд банкинд очиж дараалал үүсгэхгүйгаар картаар үйлчилгээ авахыг зөвлөж байна.