Categories
мэдээ нийгэм

“Тэс петролиум” АИ-92 бензиний үнээ 20 төгрөгөөр нэмжээ

Зураг

Засгийн газраас автобензины онцгой албан татварыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбоотой шатахууны үнэ нэмэгдэх вий гэсэн болгоомжлол нийгэмд үүсээд байна.

Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг, Эрээнцав боомтуудаар импортлох 90 хүртэл октантай автобензины онцгой албан татварыг тонн тутамд 30 мянган төгрөгөөр, 90 ба түүнээс дээш октантай автобензины онцгой албан татварыг тонн тутамд 50 мянган төгрөгөөр, дизель түлшийн онцгой албан татварыг тонн тутамд 100 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, 11 дүгээр сарын 30-ны өдрөөс мөрдөж эхэлсэн.
УУХҮЯ-ны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат шатахууны үнэ нэмэгдэхгүй хэмээн мэдэгдсэн ч өнөөдрийн байдлаар Тэс Петролиум ХХК АИ-92 бензиний үнийг 20 төгрөгөөр нэмээд буй аж. Тэс Петролиум ХХК-иас тодруулахад, “Нийслэлээс зайдуу ШТС-уудад тээвэрлэлтээс шалтгаалан 20 төгрөгөөр нэмсэн” гэв. Одоогоор бусад шатахуун импортлогч компаниудын шатахууны үнэ хэвээр байна.
УУХҮЯ, ШӨХТГ-тай хамтран Онцгой албан татвар нэмэгдэхтэй холбогдуулан импортлогч компаниудад шатахууны үнийг тогтвортой байлгах талаар албан бичиг хүргүүлжээ.
Энэ оны хоёрдугаар сарын 5-нд шатахуун имдортлогчид бензиний үнийг 100 төгрөгөөр нэмэгдүүлсэн ч онцгой албан татварын хэмжээ буурахад үнээ бууруулаагүйг иргэд шүүмжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *