Categories
мэдээ нийгэм

Тэргүүний Сууц өмчлөгчдийн холбоодтой танилцжээ

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Тэргүүний үйл ажиллагаатай “Ганбагана”, “Байгууламж”, “Тэгш” СӨХ-ны ажлыг танилцуулж, туршлага судлуулах өдөрлөг зохион байгуулсан байна. Тус өдөрлөгт Дүүргийн Засаг даргын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Л.Нармандах, тус хорооны Засаг даргын ажлын алба, СӨХ-ны дарга, жижүүрүүдийн хамт оролцжээ.

Энэ үеэр 5-р байрны 2-р орцны цэвэрлэгээ, 5а байранд хийгдсэн засварын ажлын чанар болон 21-р байрны орцнуудын орчны цэвэрлэгээ, цэвэрлэгээний материал, жижүүрүүдийн байртай танилцсан байна. Энэхүү арга хэмжээ нь СӨХ-ны үйл ажиллагааг жигдрүүлэх, цаашид шинэлэг, бүтээлч байдлаар санал санаачилга гарган ажиллахад нь хорооны зүгээс дэмжлэг үзүүлэх, оршин суугчдыг тав тух, эрүүл аюулгүй, цэвэр хороо болох нөхцлийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулагдсан аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *