Categories
мэдээ нийгэм

Тэргэл сартай зул сар

Өнөөдөр зул сарын баярын өдөр тохиож буй. Зул сарын оройг хүн бүхэн бүтэн сартайгаар төсөөлдөг. Тэгвэл тэрхүү мөрөөдлийн зул сар 38 жилийн дараа тохиох гэж байгаа юм. Хамгийн сүүлд 1977 онд зул сараар бүтэн сар гарч байжээ. Сансар судлалын НАСА агентлагаас “12 дугаар сарын 25-ны 19 цаг 11 минутанд тэнгэр рүү хараарай” гэсэн байна. Энэ нь дээрх цагт сарыг харахад хамгийн тохиромжтойгоос гадна сар хамгийн томоор харагдах болно гэж үзжээ. Дараагийн бүтэн сартай зул сарын орой бол 19 жилийн дараа буюу 2034 онд тохиох юм байна

Арванхоёрдугаар сарын 25 буюу Есүс Христийн мэндэлсний ойн өдрийг өнөөдөр христ, лал, будда гээд шашнаас үл хамааран дэлхийн дийлэнх оронд өргөн дэлгэр тэмдэглэх болжээ.
Өрнөдийн өрнуудад энэ өдөр гэр бүрээрээ цугларан нэгэндээ бэлэг, дурсгал өгч, нэгнийхээ хүсэл мөрөөдлийг биелүүлдэг уламжлалтай.
“Marry Christhmas” гэдэг нь “Христийн мэндэлсний баярын мэнд хүргэе гэсэн утгатай аж. Харин монголчууд зул сарын баяр гэж нэрлэж заншжээ. Сарын турш зул барьдаг энэ хугацаанд Исус Христийн төрсөн өдөр багтдаг болохоор Зул сар гэж нэрлэсэн байна.

МЭ 221 онд бичсэн христийн шашны номонд энэ өдөр Есvсийг төрсөн гэж тэмдэглэсэн байдаг. Гэвч vvнийг баталгаатай баримт гэж үздэггүй. Эхэндээ зул сарыг баярлаж цэнгэх утгаар бус шашны утгаар тэмдэглэдэг байжээ. Цаг хугацааны явцад энэ єдєр аажмаар баяр болон хувирчээ. Өдгөө барууны орнуудад зул сарын баяр жинхэнэ утга учраа алдсан гэж vздэг. Зул сарын баярыг цаа буга, цана чарга хөлгөлсөн Санта Клаус, олон гэрэлт чимэглэлүүд, хаа сайгүй зассан сүрлэг гацуур мод, зул сарын найрал дуу зэргээр төсөөллөгддөг болжээ.

Мөн хүүхдүүд Есvсээс илүү Санта өвөөд итгэдэг болсон байна. XX зууны vеэс АНУ-д зул сарыг үндсэн утга болох шашны зан vйлийн зэрэгцээ үндэсний албан ёсны баяр болгон нэг нэрийн дор хамтатган тэмдэглэх болжээ. Зул сарын баяр тvгэн дэлгэрэхэд АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт ихээхэн нєлєєлсєн гэдэг.

1930-аад онд эдийн засгийн их хямралын үеэр Ф.Рузвельт энэ баярыг өргөжүүлснээр худалдаа арилжаа нэмэгдэж, эдийн засагт эерэгээр нөлөөлж болохыг анзаарчээ. Тиймээс улс орон даяар албан ёсны баяр болгон тэмдэглэхээр болжээ.
Зул сарын баяраар хүмүүс хоорондоо бэлэг солилцох их аян өрнөдөг тул худалдааны газруудын орлого эрс өсдөг. Баярын худалдаа талархлын өдрийн маргаашнаас буюу “хар баасан гариг”-аас эхэлдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *