Олон улсын хөрөнгийн зах зээл хямарснаар дэлхийн хамгийн чинээлэг 400
хүний хөрөнгө өнгөрсөн долоо хоногт 182 тэрбум ам.доллараар буурсан
байна.Тухайлбал баасан гарагт л гэхэд АНУ-ын “S&P 500” индекс 2011
оноос хойших доод түвшинд бууснаар тэрбумтнуудын нийт хөрөнгө 76 тэрбум
ам.доллараар буурчээ. Ингэснээр тэргүүн баячуудын нийт хөрөнгө 3.98 их
наяд ам.доллараар үнэлэгдэж байна. Түүнчлэн “Berkshire Hathaway”-ийн хувьцааны ханш таван хувиар суларснаар нийт хөрөнгийн хэмжээгээрээ тэрбумтнуудын жагсаалтын гуравдугаарт бичигдэж байгаа АНУ-ын тэрбумтан Уоррен
Баффетт 3.6 тэрбум ам.доллар буюу хамгийн өндөр алдагдлыг хүлээжээ.
Ингэснээр түүний хөрөнгө 63.4 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.