Categories
мэдээ нийгэм

“ТЕНДЕРТ ХЭРХЭН АМЖИЛТТАЙ ОРОЛЦОХ ВЭ?” сэдэвт, үнэ төлбөргүй сургалтад аж ахуйн нэгжүүдийг урьж байна

Төрийн худалдан авах ажиллагаанд оролцох, Засгийн газраас нэвтрүүлсэн цахим худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn систем ашиглалт болон тендерт амжилттай оролцох талаар нарийвчилсан заавар зөвлөмж авахыг сонирхож буй аж ахуйн нэгж, компаниудыг үнэ төлбөргүй сургалтад урьж байна.

Тендерт оролцогчдын дунд худалдан авах ажиллагааны хууль, журам болоод тендерийн үнэлгээний зарчмын талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, тендерт илэрч байгаа алдаа дутагдал, шалтгаан нөхцлийг бууруулах, өрсөлдөөнийг дэмжих нь энэхүү сургалтын үндсэн зорилго юм. Сургалтыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Хамтын хөгжлийн мэргэшсэн институт хамтран зохион байгуулах ба техникийн шаардлага, үнэлгээний шалгуур үзүүлтүүдийг хангасан бүрэн, зөв тендерийг хэрхэн бэлтгэх талаар тендерт оролцогчдоос гаргаж буй практик алдаа дутагдал дээр үндэслэн мэдээлэл өгөх юм. Мөн www.tender.gov.mn цахим системийн ашиглан тендерийг хэрхэн саадгүй илгээх талаар системийн хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн зөвлөмж өгөх тул төрийн худалдан авалтын талаар туршлага хуримтлуулах сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг урьж байна.

Сургалт энэ сарын 26-ны өдрийн 14-17 цагийн хооронд Нийслэлийн төр захиргааны 4-р байрны 2 давхарт буюу Улаанбаатар банкны шилэн байранд болно. Оролцогчид 75757810 дугаарын утсаар бүртгүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *