Categories
гадаад мэдээ

“Tencent” хүүхдүүдийн тоглох цагийг хязгаарлана гэдгээ мэдэгджээ

БНХАУ-ын мэдээллийн технологийн тэргүүлэгч компани “Tencent Holdings” хамгийн алдартай цахим тоглоомуудынхаа нэг болох “Honor of Kings”-ийг тоглох цагийг хязгаарлана гэдгээ мэдэгджээ.

Хятадад хүүхдүүд цахим тоглоомд донтох явдал газар авах болсноор тоглоомын салбар олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа үед “Tencent” энэхүү мэдэгдлийг хийсэн байна.

Мөн саяхан төрийн мэдлийн нэгэн сонинд цахим тоглоомыг “оюун санааны хар тамхи” хэмээн дүрслэн бичжээ.

“Tencent” компанийн мэдээлснээр, 18-аас доош насны хүүхдүүдийн тоглох хугацааг өдөрт нэг цаг, амралтын өдрөөр хоёр цаг болгон хязгаарлах ажээ. Энэ нь Хятадын хууль тогтоомжид зааснаас бага гэсэн үг юм.

Мөн тус компани 12-оос доош насны хүүхдүүдийг цахим тоглоом тоглохыг хориглох талаар салбарынхан дундаа хэлэлцүүлэг өрнүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

“Tencent” мэдээллийн технологийн томоохон компаниудын эсрэг Бээжингийн шахалт нэмэгдэхээс сэргийлэхийн тулд ийм шийдвэрийг гаргасан бололтой байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *