Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан спортын холбоодын төлөөллийг хүлээн авч уулзсан байна. Уулзалтаар цаашид спортын тэмцээн, уралдааныг халдвар хамгааллын дэглэм баримтлан хэрхэн зохион байгуулж болох талаар хэлэлцжээ.
Улмаар эхний ээлжид мэргэжлийн тэмцээнийг тухай бүр “Хариуцлагын гэрээ” байгуулж, үе шаттайгаар зохион байгуулах нэгдсэн шийдэлд хүрсэн талаар НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. Тодруулбал, эхний ээлжид мэргэжлийн лигийн тэмцээнийг зохион байгуулах аж.