Categories
мэдээ нийгэм

Тэмээний уралдааныг дөрвөн төрлөөр зохион байгуулна

Өмнөговь аймагт 12 дугаар сарын 07-08-нд тэмээний уралдаан болно. Уралдааныг Өмнөговьт үйл ажиллагаа явуулдаг “Тэмээн соёл” холбооноос санаачлан зохион байгуулах бөгөөд дөрвөн төрлөөр зохион байгуулж говь нутгийн тэмээний үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэмээний соёл, зан үйлийг сурталчлах, залуу хойчид уламжлуулан үлдээх зорилготой аж.

Торомны уралдаан, бүдүүн нас буюу атны уралдаан, тав хүртлэх насны тайлаг тэмээний уралдаан, буухиа уралдаан гэсэн төрлөөр тэмээчид, тэмээ уяачид оролцох аж.

Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд зохион байгуулах тэмээний уралдааныг цаашид уламжлал болгон зохион байгуулахаар болжээ. Хоёр бөхт тэмээгээрээ дэлхийд Монгол тэргүүлдэг бол Монголдоо Өмнөговь аймаг тэмээний тоогоороо тэргүүлдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *