Categories
гадаад мэдээ

​Тегеран хотын цагдаа нар эмэгтэйчүүдийг зоджээ DNN.mn


Ираны Тегеран хотын метроны буудалд цагдаа нар иргэдийн эсрэг хүч хэрэглэж, эмэгтэйчүүдийг бороохойгоор зодож үймээн дэгдсэн дүрс бичлэг нийгмийн сүлжээгээр цацагдав. Иргэд гарц руу сандралдан гүйлдэж, унацгаан, орилолдож байгаа нь бичлэгээс харагдаж байна.

Иранд толгойн алчуур зүүгээгүй шалтгаанаар цагдаа нарт саатуулагдан амиа алдсан 22 настай Махса Аминигийн үхлээс үүдэлтэй эсэргүүцлийн хөдөлгөөн гурав дахь сардаа үргэлжилж байна.

Ираны олон хотод “Цуст арваннэгдүгээр сар”-ыг дурсах олныг хамарсан жагсаал болжээ. 2019 оны 11-р сард шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаалын үеэр олон зуун хүн амиа алдсан энэ үйл явдлын гурван жилийн ойг тохиолдуулан Тегераны гудамжинд жагсагчид “Бид үхлээс айхгүйгээр тэмцсээр байх болно” хэмээн иран иргэдүзэл бодлоо илэрхийлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *