ТЕГ-ын дарга, хошууч генерал Б.Хурц, ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис, АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж нар нэгдэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт захидал илгээжээ. Уг захидалд:
“… УИХ-ын гишүүнийг гэмт үйлдэл дээр нь барихаас бусад тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах боломжгүй. Өмнө нь прокуророос УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг парламентад тавьж шийдүүлдэг байсан процедурыг түшээд үгүй хийж өөрсдийгөө хамгаалалтад оруулсан. Гэрэлд цохиулж гардахгүй л бол дархан эрхтэй тэднийг шалгах ямар ч боломжгүй болсон. Иймээс АТГ, тагнуул, цагдаа зэрэг байууллагуудад УИХ-ын гишүүний үйлдэж болзошгүй гэмт хэргийг гүйцэтгэх ажлаар л илрүүлэх сонголт үлдсэн….Иймийн тулд прокурорын хяналт дор мэдээлэл цуглуулах эрх дарх тагнуул, цагдаа, АТГ-т хэрэгтэй. Мэдээлэл цуглуулах арга нь өнөөх “гүйцэтгэх ажил” гэж нэрлэгддэг мөрдөн шалгах нууц ажиллагаа. Тиймээс гүйцэтгэх ажлыг “Хүний эрхийг дээдлэх” нэрийн дор улстөрчдийн хяналтад байлгахыг эсэргүүцэх, Эрүүгийн шалган шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль болон Гүйцэтгэх ажлын тухай хууль, тэдгээрийг дагаж гарах бусад хуулийн өөрчлөлтөд Тусгай хяналтын дэд хороо болон ТЕГ, ЦЕГ, АТГ-ын санал дүгнэлтийг тусгуулах нь зүйтэй байна” гэдгийг онцлон дурджээ.