Тээврийн цагдаагийн албанаас цагаан сар хүртэл амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилан зорчуулах санал гаргаж, албан бичгийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хүргүүлжээ. Хоёрдугаар сарын 1-ний өдөр гаргасан уг албан бичигт, сүүлийн таван жилийн судалгаагаар сар шинийн баярын өмнө орон нутгаас олон тооны машин нийслэлд ирж, замын хөдөлгөөний ачаалал 25-30 хувиар нэмэгддэг. Иймд:
- 2023 оны хоёрдугаар сарын 11, 12-ны бямба, ням гараг
- Хоёрдугаар сарын 18, 19-ний бямба, ням гарагт улсын дугаар тэгш, сондгойгоор ангилан зорчуулах
- Томоохон зах, худалдааны төвүүдэд цагийн зохицуулалт хийх зэрэг санал гаргаж, дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Тээврийн цагдаагийн албанаас илгээсэн албан бичигт НЗДТГ-аас одоогоор ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна.