Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн хулгай их байна

Улсын хэмжээнд гарсан хулгайн гэмт хэргийн дийлэнх хувийг буюу автомашины хулгайн хэрэг эзэлж байгаа тухай мэдээллийг Цагдаагийн Газрын Гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан орлогч дарга, хурандаа Ж.Эрдэнэболд болон тус албаны хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа О.Нямгэрэл нар хийсэн юм.

2016 оны эхний таван сарын байдлаар нийслэлд 8429 хэрэг бүртгэгдсэн байгаа нь улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн 67.5 хувийг эзэлж байгаа юм байна. Эдгээрээс 3045 буюу 36.1 хувийг бусдын эд зүйлсийг хулгайлах гэмт хэрэг эзэлж буй аж.

Цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Улаанбаатар хотын хэмжээнд 2016 оны 1 сараас хойш нийт 119 тээврийн хэрэгсэл хулгайд алдагдаж, цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээс 106 тээврийн хэрэгслийг олж тогтоон холбогдох гэмт хэрэгтнийг илрүүллээ. Автомашин хулгайлах гэмт хэргийг шалгах явцад эд ангийг зарахаас гадна унаж сэлгүүцэх зорилгоор хулгайлж байна” гэлээ. Тэрээр хулгайд алдагдаж буй тээврийн хэрэгслийг төрлөөр нь авч үзвэл Япон улсад үйлдвэрлэсэн 76, Солонгос үйлдвэрлэсэн 41, Герман улсад үйлдвэрлэсэн 2 автомашин хулгайлагдсан байна” гэлээ.

Дийлэнх нь унаж сэлгүүцэх зорилгоор хулгайлж байна

Шалтгаан нөхцлийг судалбал дийлэнх нь буюу 55.5 хувь нь унаж сэлгүүцэх зорилготой хулгайлсан байхад 29.1 хувь ньхулгайлсан автомашинаа тонож эд ангийг борлуулах сэдэлтэй байсан нь тогтоогдоод байгаа аж. Харин 17.1 хувийг гэр бүлийн гишүүд нь эзэмшигчид мэдэгдэхгүйгээр аваад явсан, эсвэл эзэмшигч өөрөө согтуугаар автомашинаа унаж яваад хаана тавьснаа мэдэхгүй байх зэрэг шалтгаанаар цагдаагийн байгууллагад хандсан байна. Эндээс харахад яг хулгайн сэдэлтэй биш байхад Цагдаагийн байгууллагад хулгайд алдсан мэдүүлэг өгч байгаа нь их анхаарал татаж байгааг онцлов.

Яг хулгайн сэдэлтэй биш байхад Цагдаагийн байгууллагад хулгайд алдсан мэдүүлэг өгч байгаа нь их анхаарал татаж байгааг онцолж байна.

Цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Гэмт этгээдүүд хуучны автомашинд түлхүүр тааруулах замаар, мөн дохиоллын системгүйг далимдуулах, харуул хамгаалалтгүй гэрэлтүүлэггүй газар автомашинаа удаан хугацаагаар байрлуулсныг ашиглан хулгайлж байгааг байцаалтын явцад хэлж байна. Тиймээс цагдаагийн байгууллага сүүлийн хагас жилийн турш автомашины хулгайн гэмт хэрэг хүндэрч байна хэмээн үзэж байгаа” хэмээв.

Автомашины толийг дугаарлаж тэмдэглээрэй

Одоогоор хотын ЦГ-аас ажлын хэсэг байгуулан шалгагдаж байгаа бүх хулгайн гэмт хэргүүд дээр нөхөн илрүүлэхээр ажиллаж эхэлсэн байна. Энэ арга хэмжээний хүрээнд хэв журмын албад, ЗЦ-ийн албад бүгд дайчлагдаж, үр дүнтэй ажиллаж байгаааж. Тухайлбал, 41 удаагийн үйлдлээр автомашин хулгайлсан хэргийг шалгаж байгаабөгөөд холбогдох бүлэг хулгайн гэмт этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна.

Тиймээс ЦЕГ болон дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд урьдчилан сэргийлэх арга хэмжээг санаачлан ажиллаж байгаа бөгөөд БЗД-ийнЦагдаагийн нэгдүгээр хэлтэс, ХУД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсүүдийн албан хаагчид иргэдийн автомашины толь дээр дугаар тэмдэгжүүлэх ажил хийж эхэлсэн нь үр дүнгээ өгч байна. Иймд иргэд хулгайд алдагдах боломжтой автомашины эд анги дээрээ дугаараа тэмдэглэх ажил идэвхтэй оролцохыг уриаллаа.

Дашрамд дурдахад, гэмт хэрэгтэй холбоотой нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхийн тулд иргэд эрсдлийн даатгалаа төлөх шаардлагатай байгааг дуулгалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *