Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн даац хэтрүүлсэн 228 зөрчилд 34 сая төгрөгийн торгууль ноогдуулжээ DNN.mn

Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас замын ашиглалт, даац хэтрүүлэлттэй холбоотой мэдээлэл өглөө.

Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга “Авто замын даацыг инженерийн байгууламж, стандартаар нь дээд хязгаар тавьдаг. Мөн тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага гэж бий. Тус стандартыг 2003 онд баталж, өнөөдрийг хүртэл мөрдөж байна. Энэхүү стандартын дагуу автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ 44 тонн байдаг. Зам, тээврийн хөгжлийн яамнаас жил бүр тээвэрлүүлэгч, ачаа тээврийн компаниудад албан бичгээр даац хэтрүүлэхгүй байх анхааруулга, зөвлөмж хүргүүлдэг. Мөн хяналт, шалгалтыг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Тээврийн цагдаагийн албанаас тогтмол явуулж байна” гэв.

2022 оны 6-10 сарын хооронд нийт 14018 тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийхэд даац хэтрүүлсэн 228 зөрчил илэрч 34.200.000 төгрөгийн торгууль ноогдуулж, зөрчлийг газар дээр нь арилгасан.

Иймд зөвшөөрөгдөх хэмжээнд заасны дагуу тээвэрлэлт хийж, авто замаа хайрлахыг аж ахуй нэгж, жолооч нарт уриалж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *