Автотээврийн Үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлажээ. Тус дуудлага худалдаа нэгдүгээр сарын 11-нээс хоёрдугаар сарын 6-ны хооронд үргэлжилнэ.
Дуудлага худалдааны цахим хаяг: auction.transdep.mn
Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ:
- 000А, АААА дугаар 2,000,000 (хоёр сая төгрөг);
- 00А0, 0ААА, А000, 00АА, 0А00 дугаар 500,000 (таван зуун мянган төгрөг);
- 00АВ, АВАВ, АВВА, ААВВ, ААА0, АААВ болон бусад 20 дугаар, орон нутгийн дугаар 100,000 (нэг зуун мянган) төгрөг
Дуудлага худалдаанд оролцогч тухайн өдрийн дуудлага худалдаанд нэг л удаа оролцох эрхтэй. Оролцогчдыг тухайн оролцож буй дуудлага худалдаа явагдахаас гурав хоногийн өмнөөс эхлэн цахимаар бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өдрийн өмнөх өдөрт 23.00 цагт бүртгэл хаагдана.
Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч нь тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна. Ялагч нь хэрвээ заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд дэнчингийн төлбөр буцаан олгогдохгүй. Төлбөрөө бүрэн төлснөөс хойш ажлын таван өдөрт багтааж өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд дугаараа байршуулах үүрэгтэй.
One reply on “Тээврийн хэрэгслийн азын дугаарын дуудлага худалдаа энэ сарын 11-нд эхэлнэ DNN.mn”
Actually when someone doesn’t be aware of afterward its up
to other viewers that they will assist, so here
it happens.