Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

ТББХ: Засгийн газрыг огцруулахыг 62.5 хувиар дэмжлээ

Image result for Хүрэлсүх

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж уг хурлаар Д.Хаянхярваа нарын өргөн барьсан Засгийн газрыг огцруулах бичгийг хэлэлцэж байна. Засгийн газрыг огцруулах үндэслэлд тусгасан ЖДҮХС-гаас олгосон зээлээс гадна Турк улсын иргэнийг хулгайлах гэсэн оролдлоготой холбоотой асуудал ч яригдаж байгаа аж. Хуралдаанд Засгийн газрын гишүүдээс гадна байнгын хорооны гишүүд оролцож байна. Байнгын хорооны хуралдааны ирц 84 хувьд хүрч, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хуралдаанд оролцов. Үдээс өмнө уг асуудлыг МАН-ын Удирдах зөвлөл, бүлгээр хэлэлцэж, Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн юм. Гэвч МАН-ын Удирдах зөвлөл болон бүлгийн хуралдаанд Засгийн газрыг огцруулах үндэслэлийг өргөн барьсан гишүүд оролцоогүй тул нэг талын шийдвэрийг гаргаж явсан билээ.

Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Ерөнхий сайд үг хэлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Энэ Д.Хаянхярваа гэж Дарханаас ирсэн нөхөр байгаа. Та бүлгээ хагалсан. Би та бүхнээс айна гэж байхгүй. Энэ дотор хулгайч нар сууж байгаа. Наймаачид сууж байгаа. Би хаана ч хэлнэ. Би та нарыг мэднэ. Шударга үнэний туйл царайлах хэрэггүй. Энд байгаа нэлээн хэдэн хүмүүс 2020 онд нэр дэвшихгүй. Эртхэн зам мөрөө хөөгөөрэй. Хууль хяналтын байгууллагыг М.Энхболд тэргүүтэн шударгаар ажиллуулахгүй байгаа” гэв.

Ийнхүү Засгийн газрыг огцруулахыг дэмжиж байна гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулав. Санал хураалтад оролцсон нийт гишүүдийн 62.5 хувь нь Засгийн газрыг огцруулахыг дэмжлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *